“Бөртэ” хамтлагийн клипэнд Н.Айшолпан охин тогложээ

2019-06-11 16:42 31 admin

 

Ардын язгуур урлагийн анхдагч хамтлаг болох “Бөртэ” хамтлагийн “Алтай” хэмээх шинэ уран бүтээл олны хүртээл болоод эхэлжээ. Энэ уран бүтээлийг чимж, Казах түмний төлөөлөл болсон дэлхийд алдартай бүргэдчин Н.Айшолпан охин аавын хамт тоглосон байна.

“The Eagle Huntress” киногоор дэлхийд танигдсан бүргэдчин охин Ази болон дэлхийн ирээдүйд өөрчлөлт оруулсан нөлөө бүхий хүмүүст олгодог “Asia Game Changer Awards-2017” шагналыг хоёр жилийн өмнө хүртсэн билээ.

“Бөртэ” хамтлагийн анхны “Говь” хэмээх уран бүтээл одоо ч эгшиглэж, клипийг нь үзсэн олон жуулчдад Монгол орноо сурталчилсаар байгаа. Тэгвэл энэ сайхан уран бүтээлийн үргэлжлэл болгож, есөн жилийн дараа “Алтай” хэмээх клипийг олон түмэндээ хүргээд буй нь энэ юм.

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.