БАЯН-ОЙТ ЦОГЦОЛБОРЫН ХУУЧИН БАРИЛГЫГ БУУЛГАЖ, ШИНЭ БАРИЛГЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2018-07-02 18:00 264 admin

Баянхонгор аймгийн Баян-Ойт цогцолбор сургууль цэцэрлэгийн барилга 1963 онд ашиглалтад орж байсан бол 2013 оноос нуралт үүсэж улмаар Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын газраас 2 удаа акт тавьж тэнд сурч хүмүүжигчид болон ажиллагсадын эрүүл аюулгүй байдалд ноцтой хохирол учруулах хэмжээнд хүрсэн гэдгийг дүгнэсэн байдаг.

Үүнээс хойш тус цогцолборын удирдлага, хамт олон шинэ барилгатай болох хүсэлтээ бүхий шатанд тавьсаар иржээ.

Улмаар УИХ, ЗГ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар 2018 оны улсын төсөвт шинэ барилгын төсвийн зардлыг суулгуулсанаар өнөөдөр тус цогцолборын хуучин барилгыг буулгах, талбай чөлөөлөх ажил хийгдэж эхэллээ.

250 хүүхдийн багтаамжтай Баян-Ойт цогцолборын шинэ барилгыг 1,9 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр орон нутгийн барилгын шилдэг ААН-ийн нэг “Хаш Гоёо” ХХК барьж байгуулах юм.

Тэд цогцолборын шинэ барилгаа энэ онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтөйгөөр ийнхүү ажилдаа орлоо.

Delger Deegiinee-н зураг.Delger Deegiinee-н зураг.Delger Deegiinee-н зураг.Delger Deegiinee-н зураг.

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.