Баянхонгор аймгийн Улаанбаатар хот дахь 2 нутгийн зөвлөл

2018-03-20 11:23 429 admin

Баянхонгор аймгийн уугуул суугуул иргэдийг Улаанбаатар хотод төлөөлдөг Баянхонгор аймгийн нутгийн зөвлөл өнөөдөр хоёр болоод хуваагдчихсан байна. Анх 2000-аад оны үед одоогийн УИХ-ын гишүүн М.Билэгт “Баянхонгор аймгийн нутгийн зөвлөл”-ийг үүсгэн байгуулж өөрийнхөө нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлж байсан байдаг. М.Билэгтээс хойш Л.Элдэв-очир, Г.Занданшатар зэрэг хонгор нутгийн гаралтай улс төр бизнесийн хүрээний хүмүүс нутгийн зөвлөлийн даргын сонгуульт ажлыг хийж иржээ. 2012 онд одоогийн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар сонгуульд ялагдаж ирээд АНУ-д сургуульд явахдаа УИХ-ын гишүүн асан Д.Очирбатад нутгийн зөвлөлийн тамга тэмдэгээ бэлэг болгож өгчихөөд явсан аж. Тухайн үед Д.Очирбатыг хүлээн зөвшөөрөөгүй сумуудын нутгийн зөвлөл тусдаа гарч “Баянхонгор аймгийн сумдын нутгийн зөвлөл” гэгчийг байгуулан Улаанбаатар хот дахь нутгийн иргэдийн үйл ажиллагааг эхлүүлсэн гэдэг.

Одоо Улаанбаатар хотод Баянхонгорчуудыг төлөөлөлсөн хоёр нутгийн зөвлөл бий болж орон нутгийн удирдлагууд чухам аль нутгийн зөвлөлтэй хамтарч ажилладаг нь тодорхой бус байна.

Баянхонгор аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга нь Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Очирбат харин Улаанбаатар хот дахь Баянхонгор аймгийн сумдын нэгдсэн зөвлөлийн дарга нь “Тера экспресс”-ийн захирал Ш.Алтанбагана нар ажиллаж байна.

Нохой жилийн сар шинийн золголтыг хоёр нутгийн зөвлөл хоёр тусдаа зохион байгуулна гэж зар түгээж нутгийн иргэдийг төөрөгдөлд оруулсан. Жилдээ ганц уулздаг сум  орон нутгийн иргэдийн уулзалт  дээр энэ жилийн сар шинийн баяраар уулзаж чадаагүй дээ бухимдалтай байх шиг байсан. Энэ мэт асуудлуудыг нутгийн зөвлөл нэртэй эрхэмүүд анхаарах цаг болжээ.

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.