Баянхонгор аймгийн иргэдийн анхааралд !!!

2019-05-13 13:35 107 admin

 

Баянхонгор аймгийн хэмжээнд 2019 оны 05 сарын 10-ны өдрөөс 12-ны өдрийн хооронд түр зуурын хур тунадас орж, салхи баруун хойноос 14-18 м/сек, нутгийн өмнөд хэсгээр буюу Баянговь, Баянлиг, Баян-Өндөр, Баянцагаан сумдын нутагт хур тунадас үргэлжлэн орох магадлалтай, зарим үед салхины хурд ширүүсч 24 м/сек хүрэн цасан болон шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдах тул нийт иргэд тээврийн хэрэгслээр хол замд зорчихгүй байх, малчид цаг агаарын нөхцөл байдал тогтвортой болтол малаа хашаа хороонд нь хотлуулж, ойрын бэлчээрт хараа хяналттайгаар бэлчээж аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.

Хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг Өвөрхангай аймагт тодорхойгүй хугацаагаар хязгаарласан тул Улаанбаатар чиглэлд зорчих иргэд шаардлагагүй бол цаг агаарын нөхцөл байдал сайжиртал замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг мэдэгдье.

Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар.

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.