Баянхонгор аймгийн ЗДТГ-аас Н.Золбоо харцагыг 100 сая, Д.Цэрэнтогтох начныг 40 сая төгрөгөөр шагналаа

2018-08-03 19:46 3007 admin

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Монголын бурхны шашны гурван зулын нэг, Ламын гэгээн Лувсанданзанжанцаны хошууны Даншиг наадам энэ өдрүүдэд болж байгаа билээ. Баянхонгор аймгийн Баянлиг, Өлзийт, Шинэжинст, Өвөрхангай аймгийн Богд зэрэг сумдыг хамарсан эл даншиг наадмаар Ламын гэгээний шашин соёлын цэнгүүнийг сүсэгтэн олон, хошуу нутгийн ард түмэнд түгээн дэлгэрүүлж, танилцуулж байгаа юм.

Даншин наадмын үеэр Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр, Үндэсний их баяр наадмаар нутаг усныхаа нэр алдрыг өндөрт гаргаж, урамтай сайхан барилдаж Харцага цол хүртсэн Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат Улсын шинэ залуу харцага Н.Золбоо, Заг сумын харьяат Улсын шинэ залуу, бяртай начин Д.Цэрэнтогтох нарт хүндэтгэл үзүүллээ.

Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газар, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс Харцага Н.Золбоод 100 сая төгрөг, начин Д.Цэрэнтогтоход 40 сая, Д.Батболдод 30 сая, улсын начин Б.Баянжаргал, Н.Чулуунбат нарт тус бүр 10 сая төгрөгийн мөнгөн шагналын батламж олгосон байна. Хошуу даншиг наадамд Улсын начин Ж.Чулуунбат, Б.Баянжаргал, аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү, Б.Ууганбаяр нарын цэрэг улс аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөх барилдаж бөгөөд гурвын даваа өндөрлөөд байна…

 

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.