Баянхонгороос байдрагийн гүүр хүртэлх чиглэлийн 129,4 км автозам энэ онд ашиглалтад орно

2018-08-31 10:13 1190 admin

Баянхонгор – Байдрагийн гүүр чиглэлийн 129,4 км авто замын ажил 2017 оны 06-р сараас эхэлсэн бол 2018 оны 08-р сарын байдлаар нийт ажлын 60 хувь нь гүйцэтгэгдээд байна. Аймгийн төвд гэхэд 20 гаруй жил иргэдийн амны уншлага болтлоо яригдсан Түйн голын гүүрнээс баруун талын клонк хүртэлх 2,9 км-ийн энхэл донхол, эвдрэл нуралт бүхий талбай тус шинээр тавигдах 129,4 км замын ажилд багтсан нь хот доторхи болон хот хоорондын тээврийн жолооч нарыг ихээр баярлуулж байна.

Тус 129,4 км авто замын далан, суваг, ус зайлуулах байгууламжийн ажил хийгдээд дуусаж байна. Одоо замын хашлага, буталсан чулуун суурь, асфальт бетонон хучилт хийгдэх ба зөвхөн Баянхонгор гэлтгүй Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий зэрэг баруун таван аймгийн ард иргэдийн хүлээлт болсон уг зам энэ оны 11-12-р сард ашиглалтад орно.

Ингэснээр олон мянган иргэд аюулгүй түргэн шуурхай зорчих боломжоор хангагдах болно.

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.