Баянговийн багачууд төслийн шатараа гардаж авлаа

2018-05-08 18:39 399 admin

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар Баянхонгор аймаг, УИХ-ын долдугаар тойргийн бүх сургууль, цэцэрлэгүүдэд хичээл практикийн зардалд тодорхой хэмжээний зардал суулган “Говийн хүү” төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Уг төсөл хэрэгжсэнээр Өлзийт, Богд, Жинст, Шинэжинст, Баянлиг, Баянговь, аймгийн төвийн нэг,  дөрөвдүгээр багийн бүх хүүхдийг шатартай болгох юм.

Энэ ажлын хүрээнд аймгийн Засаг дарга Баянговь суманд ажиллахдаа тус сумын сургууль, цэцэрлэгийн багачуудад стандартын шаардлага хангасан шатрыг гардууллаа.

Аймгийн Засаг дарга Г.Батжаргал шатар авсан хүүхэд багачуудад шатрын спортоор хичээллэж, тодорхой амжилт гаргахыг хүсч, амжилт хүсэв.

Шатар тоглохын үр өгөөж асар их. Шатар тоглож сурна гэдэг зөвхөн шатарчин болно гэсэн хэрэг биш, шатар тоглож сурснаараа амьдарлынхаа аливаа асуудлыг хэрхэн яаж шиидвэрлэх вэ  гэдэг асуултад хариулах арга барилд суралцдаг байна.

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.