Балетчин М.Тэлмэн хүү эх орондоо ирлээ

2019-06-12 13:01 44 admin

 

Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцанд гаргасан балетчин М.Тэлмэн өнөөдөр /2019.06.12/ эх орондоо ирлээ. Тэрбээр АНУ-ын Нью-Йорк хотноо болсон дэлхийн 10 улсын 18 хотод зохион байгуулагддаг, ЮНЕСКО-д бүртгэлтэй, чансаа өндөр “World Ballet Grand Prix” тэмцээнд анх удаа түрүүлж, алтан медаль хүртсэн билээ.

Авьяаслаг хүү М.Тэлмэн нэр хүндтэй тэмцээнээс алтан медаль хүртэхээс гадна 60 мянган ам.долларын тэтгэлгийн эзэн болсон байна. Уг олон улсын тэмцээний шалгаруулалтад 1800 гаруй бүжигчид өрсөлдөж, түүхэнд монгол хүн анх удаагаа алтан медаль авч байгаагаараа онцлог юм. Балетчин М.Тэлмэн анх 10 настайдаа Монгол Улсын консерваторид суралцаж, 2017 онд төгсчээ. Сургуулиа төгсөөд дэлхийн балетын од У.Бат-Эрдэнэ багштайгаа холбогдож, АНУ-ын “Kirov Academy of Ballet” их сургуульд 100 хувь тэтгэлэгтэйгээр суралцсан. Энэ тэмцээнд манай багш шүүгчээр ажилласан юм. Миний хувьд энэ нэр хүндтэй тэмцээнд амжилттай оролцсондоо тун баяртай байна гэдгээ хуваалцаж байсан билээ.

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.