Балетчин Б. Марал олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

2019-04-11 16:15 104 admin

 

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын балетын залуу жүжигчин Б.Марал олон улсын балетын уралдаанд амжилттай оролцож хүрэл медаль хүртлээ. Тодруулбал, тэрээр гуравдугаар сарын 31-нээс энэ сарын 6-ны хооронд Япон улсын Токио хотноо мэргэжлийн балетын жүжигчдийн дунд зохион байгуулагдсан “Tokyo World Ballet Trial” тэмцээнд ийнхүү өрсөлдөн хүрэл медалийн эзэн болжээ.

Балетчин Б. Марал олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Тэрээр 2018 онд Монголд зохион байгуулагдсан “Ази номхон далайн балетын уралдаан”-д оролцож, “Алтан медаль”хүртэж байсан өсөж яваа чадварлаг балетын жүжигчин юм.
Ийнхүү монголын балетчид эх орныхоо сонгодог урлагийн хөгжлийн түвшин, балетчдын ур чадварыг дэлхийн тавцанд цуурайтуулсаар байна.

Балетчин Б. Марал олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.