Архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр төсөл сонгон шалгаруулна

2019-03-04 14:48 1165 admin

 

Архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дараах үйл ажиллагаа явуулах хуулийн этгээдийн төслийн  нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

        Төслийн ерөнхий чиглэл:

1.Архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлийн хууль тогтоомжийн талаар мэдээлэл, сургалт, сурталчилгаа явуулах, судалгаа хийх,

2.Гэр бүлийн харилцаанд архины хэрэглээнээс үүссэн сөрөг үр дагаврыг судалж, бууруулах, урьдчилан сэргийлэх, түүнд хяналт тавих үйл ажиллагааг зохион байгуулах;

3.Архины хор хөнөөл, хүний эрүүл мэнд, гэр бүл, хамт олон, нийгэмд учрах хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх болон архины зохистой, соёлтой хэрэглээг олон нийтэд төлөвшүүлэх арга хэмжээ зохион байгуулах ажлуудыг зохион байгуулах юм.

 

Төсөл нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  1. Бүтээлч, шинэлэг хэлбэртэй байх;
  2. Бодитой, үр дүн гаргахуйц байх;
  3. Зорилтот бүлэгт чиглэгдсэн байх;
  4. Тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан туршлагатай байх;

Сонгон шалгаруулалтанд оролцохдоо дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:

  1. Төслийн баримт бичиг;
  2. Хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  3. Төслийн төсвийн задаргаа;
  4. Төсөл хэрэгжүүлэх багийн дэлгэрэнгүй танилцуулга;
  5. Байгууллагын танилцуулга, үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан/1 жилийн/;
  6. Сүүлийн 3 жил энэ чиглэлээр үйл ажиллагаа хэрэгжүүлж байсан танилцуулга;
  7. Хууль эрх зүйн  хэлтэстэй хамтарч энэ төрлийн арга хэмжээг хэрэгжүүлж байсан талаарх мэдээлэл
  8. Бусад баримт материал /давуу байдал болно/

Материалыг 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 17.30 цаг хүртэл Аймгийн Засаг даргын Тамгын газрын 221 тоотод хүлээн авна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.bayankhongor.gov.mn вэб сайт болон 70444082 дугаарын утсаар авна уу

 

АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ, ТҮҮНЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ АЖЛЫН УДИРДАМЖ

 

1.Ерөнхий мэдээлэл

Аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсээс хэрэгжүүлж байгаа “Архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажиллагаа” төсөл нь Монгол Улсын Засгийн газраас 2018 онд баталсан “Бүх нийтийн эрх зүйн боловсрол үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, иргэдийн эрх зүйн боловсрол олгох үйл ажиллагааг дэмжих зорилготой юм.

Төслийн үндсэн 3 зорилтын хүрээнд үр дүнтэй,  бүтээлч, шинэлэг ажлыг дэмжихэд чиглэсэн ТББ-ын санаачилгыг дэмжин санхүүжүүлэхэд энэхүү төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаа чиглэнэ.

2.Зорилго

Төрийн болон төрийн бус байгууллага, бизнесийн байгууллагууд, иргэд олон нийтийн оролцоотойгоор Архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажлыг боломжит хэлбэрээр зохион байгуулж иргэдэд нөлөөлөх, олон нийтийн хамтын ажиллагааг бий болгох төслийг сонгон шалгаруулж, санхүүжүүлэх зорилготой.

3.Төслийн үндсэн чиглэлүүд:

1.Архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлийн хууль тогтоомжийн талаар мэдээлэл, сургалт, сурталчилгаа явуулах, судалгаа хийх. /судалгаанд суурилсан хөтөлбөрийн хэрэгцээг тодорхойлсон байна.

2.Гэр бүлийн харилцаанд архины хэрэглээнээс үүссэн сөрөг үр дагаврыг судалж, бууруулах, урьдчилан сэргийлэх, түүнд хяналт тавих үйл ажиллагааг зохион байгуулах;

3.Архины хор хөнөөл, хүний эрүүл мэнд, гэр бүл, хамт олон, нийгэмд учрах хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх болон архины зохистой, соёлтой хэрэглээг олон нийтэд төлөвшүүлэх арга хэмжээ зохион байгуулах ажлуудыг зохион байгуулах юм.

   4.Ирүүлэх төсөлд тавигдах шаардлага:

  • Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтод нийцсэн байх
  • Баянхонгор аймгийн 2016-2025 онд хөгжүүлэх хөгжлийн бодлогын хэтийн зорилтод нийцсэн байх
  • Орон нутгийн (аймаг, сум, дүүрэг) тогтвортой хөгжилд хүрэхэд тулгамдсан асуудлыг илрүүлж, шийдвэрлэхэд бодитой хувь нэмэр оруулахуйц байх;
  • Төрийн болон төрийн бус байгууллага, бизнесийн байгууллагууд, иргэд олон нийтийн оролцоог хангасан байх;
  • Төсөлд оролцогчид болон төслийн үр ашгийг хүртэгчдийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах;
  • Төслийн үр дүн бодит, хэрэгжүүлэх арга зүй тодорхой харагдахуйц байх;
  • Төслийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажлын цар хүрээ, чиглэлийг (сургалт, сургалтаас гарах үр дүн, олон нийтийг хамарсан арга хэмжээ г.м) тодорхойлох, хувиар гаргаж бодит үр дүнд хүргэсэн байна.

5.Төсөл саналын маягт, төслийн техникийн болон санхүүгийн саналыг “ТХБ” төслийн маягтын дагуу бүрдүүлж  2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 17:30 цаг хүртэл доорх хаягаар ирүүлнэ. Хоцорсон материалыг хүлээж авахгүй болно.

Хаяг:Баянхонгор аймгийн Засаг даргы тамгын газрын 221 тоот Утас:70442562, 70444082

           Төслийн маягтыг бөглөхдөө дараах зүйлсийг анхаарна. Үүнд: 

  • Төслийн маягт буюу өргөдөл дээрх бүх асуултад хариулсан байх;
  • Асуулт бүрийн дор тавигдсан шалгуурыг чиглэл болгох;
  • Зураг болон хүснэгтэн мэдээлэл оруулах болвол хавсралтаар салгаж өгөх;
  •  Заасан хугацаанаас хоцорсон төслийг хүлээж авахгүй болно.
  • Нэмэлт мэдээллийг Хууль эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн /Д.Сарангарав утас:88083504, цахим хаяг: Saranagarav8609@gmail.com/ хаягаар тодруулна уу.

6.Төслийн төсөв

  • Төслийн санхүүгийн дэмжлэгийн дээд хэмжээ нь 1000.000 (Нэг сая) төгрөг хүртэл.
  • Төсөл хэрэгжүүлэгч байгууллагын оруулах өөрийн хувь нэмэр нийт төсвийн 10-аас доошгүй хувьтай тэнцүү байна.
  • Хэрэгжүүлэх төслийн хүрээнд захиргаа удирдлагын зардал, шагнал урамшуулал, тэтгэлэг, өндөр үнэтэй үйлчилгээ шаардагдах тоног төхөөрөмж  худалдан авалт хамаарахгүй.
  • Төсөл батлагдаж, санхүүжилт олгосноос хойш төсөвт өмнө нь тусгаагүй зардал, хөтөлбөрт нэмэлт мөнгө олгохгүй.

7.Төслийн сонгон шалгаруулах үйл явц

Хийгдэх үйл ажиллагаа Хугацаа
Төслийн санал хүлээн авах 03.20
Төслийг хүлээн авсан тухай мэдээлэл хүргэх 03.20-03.22
Төслийг сонгон шалгаруулах 03.25-03.27
Сонгогдсон ба сонгогдоогүй төслүүдэд мэдээлэл хүргэх 03.28-03.29
Гэрээ байгуулах, эхний төлбөр шилжүүлэх (80% хүртэл) 04.05
Төслийг хэрэгжүүлэх 04.10-11.01
Төслийн тайланг ирүүлэх /үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан тус/ 11.10-ны дотор

8.Төслийг сонгон шалгаруулах үзүүлэлтүүд

Үзүүлэлтүүд Дээд оноо
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтод нийцсэн байх 5
Баянхонгор аймгийн 2016-2025 онд хөгжүүлэх хөгжлийн бодлогын хэтийн зорилтод нийцсэн байх 5
Орон нутгийн (аймаг, сум, дүүрэг) тогтвортой хөгжилд хүрэхэд тулгамдсан асуудлыг илрүүлж, шийдвэрлэхэд бодитой хувь нэмэр оруулахуйц байх 10
Төрийн байгууллага болон бизнесийн байгууллагууд, иргэд олон нийтийн оролцоог хангасан байх 10
Төсөлд оролцогчид болон төслийн үр ашгийг хүртэгчдийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах 10
Төслийн үр дүн бодитой, хэрэгжүүлэх арга зүй тодорхой харагдахуйц байх 15
Хэрэгжүүлэх төслийн хүрээнд 3-аас дээш бодит судалгаа авч тус садалгаанд суурилсан үйл ажиллагаа 10
Төслийн үр шим хүртэгчдийн тоо 200-аас дээш 10
Хэрэгжүүлэх төсөл нь шинэ арга зүй, шинэлэг орчин бүрдүүлэх, шинэ санаачилгыг дэвшүүлсэн эсэх 15
Хууль эрх зүйн хэлтэстэй хамтран 3 сумд ажиллах 10

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.