Алтай-Баянхонгор чиглэлийн замд эвдрэл үүсчээ

2018-08-03 15:27 5348 admin

zam

Үргэлжлэн орж буй усархаг аадар борооны улмаас орон нутгийн замд эвдрэл үүссэн байна. Тодруулбал, А0303 дугаартай Алтай-Баянхонгор чиглэлийн 128 км хатуу хучилттай автозам дагуу Дэлгэр сумын нутгаар хүчтэй ширүүн бороо орсны улмаас үeр бууж 70-86 км-т хэсэглэн эвдэрчээ. Иймд тус чиглэлд зорчиж яваа жолооч нар анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Дашрамд дуулгахад, зургаа, долдугаар сард орсон аадар борооны улмаас нийт 100 гаруй километр Улсын чанартай замд эвдрэл үүссэн. Эвдрэлийг тухай бүрт нь засварлахаар АЗЗА-ын компаниуд ажиллаж байна. Энэ жил АЗЗА-тад 24 тэрбум төгрөг хуваарилагдсан юм.

 

zam

 

Жиргээ

Facebook хуудас

Санал асуулга

© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан.